Баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн 386 улсын байцаагч хяналт шалгалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогджээ.
Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоол эрхлэх зөвшөөрөл олгогдож байсан бол энэ жилээс зөвхөн аж ахуй нэгж байгууллагад зөвшөөрөл өгдөг болсон. Ингэснээр иргэдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл баталгааг илүү сайжруусан гэж мэргэжлийн байгууллага үзэж буй.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт НМХГ-ын явуулын лаборатори ажиллаж бүтээгдэхүүнийг газар дээр нь шинжилж байна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдаалж буй 48 зөрчил ( хүнсний бус) илэрснийг таслан зогсоолоо.
Иргэд зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаалж буй хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн болон хүүхдэд харшилд өгч болзошгүй тоглоом худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.