Та өөрийнхөө төрсөн сараас хамааран өөрт ээлтэй чулууг мэдэж аваарай. Чулуун эдлэл зүүхдээ байгалийн чулууг сонговол танд эерэг нөлөөг vзvvлж чадна. Байгалийн чулуу танд хэрхэн нөлөөлөх вэ. Чулуу нь хэдэн сая жилийн туршид байгаль дээр бvрэлдэн тогтохдоо олон эрдэс бодис шингээж авдаг байна. Эдгээр эрдэс бодис таны бие, эрхтэн, энергид нєлєєлдєг гэсэн vг юм. Тиймээс бид энэ удаад ямар чулуу танд эерэг нөлөө vзvvлж чадахыг хэлье.
I сард төрөгсөд:
Анар, Цэнхэр мана. Энэ чулуунууд таныг цус алдалтаас сэргийлж, єєдрєг vзэлтэй байлгаж, хар муу санаа, урвалтаас хамгаална.
II сард төрөгсөд: Нил эрдэнэ. Хэт согтохоос хамгаалж, адтай дурлал авчирна. Сэтгэл санааг тань ч тайван байлгаж чадна.
III сард төрөгсөд:
Усан биндэрьяа. Усны аюулаас эзнээ хамгаална. Залуу гэр бvлд нэн ээлтэй.
IY сард төрөгсөд:
Очир алмаз. Хорон санаа, хар хэл ам, муу хvнээс хамгаална. Аз жаргал даллагч тань болно.
V сард төрөгсөд:
Маргад. Эрvvл энх, урт нас бэлгэддэг. Бэрх vед ч сэтгэлд тань итгэл найдвар төрүүлэх чадалтай.
YI сард төрөгсөд:
Хувилгаан чулуу, саран чулуу. Халдварт євчнєєс сэргийлнэ, цус цэвэршvvлнэ, муу зvvднээс хамгаална, цєсний vйл ажиллагааг сайжруулна.
VII сард төрөгсөд:
Бадмаараг. Хатан зоригийн бэлгэдэл. Хуурамч найз нєхєд, хараалаас хамгаална.
YIII сард төрөгсөд:
Хризолит – Мана. Оюун ухаан хєгжvvлнэ. Холын аяныг ивээнэ. Эд юмсыг тань аюул, хулгай, дээрмээс хамгаална.
IX сард төрөгсөд:
Индранил, биндэръяа. Бясалгалын чулуу гэдэг. Ой ухаан батжуулна. Бас арьсны өвчинг анагаах увдистай.
X сард төрөгсөд:
Гэрэлтчимэд, галтмар. Итгэл найдварын чулуу. Солонгын долоон єнгє гаргана. Зvрхний өвчин анагаан, мэдрэлийн системийг хамгаалж тайвшруулна.
XI сард төрөгсөд:
Молор, муурын нvд, барын нvд. Баяр
баясгалангийн чулуу. Гуна улаан нь нас уртасгаж, мэдрэлийн систем болон элгийг хамгаална.
XII сард : төрөгсөд
Циркон. Оюу оюун ухаан, ой тогтоолт сайжруулна. Аян замд явахдаа зvvвэл нэн ээлтэй.