Найман настай хүүг буудаж гэмтээжээ

Баянзүрх дүүргийн 20-р хороо “Бурхант хошуу гэх газар энэ сарын 20-ны 23:00 цагийн үед манай хүү үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага  шалгажээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух эрэгтэй найман настай Т-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран хүүгийн зүүн хөлийн шилбэний эрээн булчинд буудаж гэмтээсэн  хэрэг  гарсан байна. Энэхүү  хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …