“Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хурлын үеэр  ирэх наймдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд байсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг цуцалсан юм. Түүнчлэн Төв аймаг болоод Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохиогдох байсан “Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хотын дарга онцгой комиссын хурлын төгсгөлд Төвийн бүсийн наадмыг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй болсон талаар Засгийн газарт албан тоот явуулахыг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …