Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгасан байна

Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөлжээ.

Тухайлбал, Баянгол дүүрэг VI хороо, К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгасан байна.  Мөн  Чингэлтэй дүүргийн V хороо, Тэнгис кино театрын урд байрлах “Victory center”-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн байна. Мөн Сүхбаатар дүүргийн VIII хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгажээ.

Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …