Домгийн хатан Горган Медуса бодит хүн байсан уу

Карл Юнгийн “Man and his symbols” номноос. Домог үлгэрүүд гэдэг нь энгийн нэг зохиол төдий зүйлс биш гэдэг дээр Юнг санал нэг байсан бөгөөд домог үлгэр бүрийн цаана нууцалж, далдалж, бас хойч үедээ үлдээхийн тулд кодолсон мэдээллүүд дүүрэн байх ёстой хэмээнүзэж байсан юм. Энэ номын нэг хэсэг дээр Горган Медуса хэмээх домгийн дүрийн утга агуулгыг тайлсан тайлбарыг ийнхүү бичжээ. Хэрвээ хүн зүүдэндээ толинд харж байгаагаар зүүдэлвэл тэрхүү толинд туссан дүрс нь тухайн хүний жинхэнэ нүүр царай байдаг аж. Тийм ч учраас толинд харагдсан өөрийнх нь тэр дүрс ихэвчлэн маш аймшигтай, сэтгэл түгшээм дүр байдаг байна. Хэрвээ Медусагийн нүд рүү эгцэлж харвал хүн чулуун хөшөө болж хувирна гэж домогт гардаг нь үүнтэй холбоотой бий болсон домог ажээ. Тэрхүү эртний хүмүүс сэтгэл зүйн энэхүү нарийн утга учрыг тайлж мэдсэн байсан ч байж болох бөгөөд түүнийгээ ийнхүү кодолж үлдээсэн байх магадлалтай.


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …