Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн оноо нь дуусч, эрхийг нь түтгэлзүүлсэн жолоочийн тоо 1046 хүрчээ. Зөрчлийн оноо нь дууссан жолооч нар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд гурван цагийн сургалтанд сууна. Үүний дараа замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар өгч, тэнцсэн тохиолдолд 72 цагийн дотор түтгэлзсэн эрхийг сэргээх юм. Харин тэнцээгүй тохиолдолд Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дахин цахим шалгалт өгч байж зөрчлийн 10 оноо хасуулсан эрхээ сэргээлгэх юм байна. Одоогоор журмын дагуу 503 жолооч эрхээ сэргээлгэжээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, …