Найман машин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтжээ

Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Мянган оюутны байрны баруун хойд замд Н жолоочтой “T.Land Cruiser” маркийн автомашин “Kia fronter T.Gaia”, “Mitsubishi outlander”, “T.corolla”, “kia bongo”, “Mitsubishi Pajero”, “T.Crown”, “H.Sonata-6” маркийн автомашинуудтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас хоёр хүүхэд гэмтсэн байна.

“Ланд Крузер” автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан тухай албан бус эх сурвалж мэдээлсэн бол албаны эх сурвалж үгүйсгэв. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …