Мөндөрт өртсөн дөрвөн өрхөд гэр олгожээ

Энэ сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, хоёр хүн бэртэн, олон айлын гэр сүйдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, долоон настай хүүхэд мөндөрт цохиулан ухаан алдаж, бие нь хөхөрсөн, есөн настай хүүхэд сумын ойролцоох амралтын газрын орчимд аянганы цахилгаанд цохиулсныг эмнэлэгт хүргэсэн. Мөн 32 өрхийн гэр, хашаа нурснаас 10-н өрхийн гэр дахин ашиглах боломжгүй болсон.Иймээс Булган аймгийн Засаг дарга Ц.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцан, гэр орон нь сүйдэж, хүнд нөхцөлд байгаа Б.Батбаяр, Л.Чулуунбаатар, О.Отгонцагаан, У.Болдбаатар нарын дөрвөн өрхөд Онцгой байдлын газрын “Гамшгаас хамгаалах сан”-гаас таван  ханатай иж бүрэн гэр олгожээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …