
Өчигдөр оройноос эхлэн Өвөрхангай, Архангай аймгууд тог цахилгаангүй болжээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сард Архангай, Булган зэрэг зургаан аймгийн 125 суманд гэмтэл гарсны улмаас тог цахилгаангүй болж, Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг түргэн шуурхай ажиллан засварласан. Гэвч энэхүү засварын үед тулгуур багануудад холболт хийхдээ алдаа гаргаснаас дахин гэмтэл гарсан аж. Иймээс өчигдөр оройноос эхлэж гэмтлийг засварлахаар ажиллаж эхэлсэн байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл