Бөөр өвчилнө гэдэг нь өөрийнх нь физиологитой их уялдаатай. Бөөр хүний биед олон үүрэг гүйцэтгэдэг. Гаднаас хоол хүнсээр дамжин хүний биед орсон ямар нэгэн хортой бодисыг устай холиод шээсээр хөөн гаргадаг. Бөөрний үйл ажиллагаа зогсдоггүй.
Хүн ямар нэгэн хоол идэхдээ биедээ ямар нэгэн хор оруулж байдаг. Тиймээс бөөрний үйл ажиллагаа зогсвол хүний биеийн бүх эрхтэн хордоно. Ингээд бөөрөнд хамгийн халтай таван зүйлийг доор дурдлаа.
1.Чихэр, Элсэн чихэр мөн элсэн чихэр ихээр агуулагдсан бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх
2.Бүх төрлийн давс хэтрүүлэн хэрэглэх
3. Шээсээ удаан барих
4. Витаминлаг хоол хүнс хангалттгүй идэх (ногоо, жимс жимсгэнэ)
5.Ус болон шингэн зүйл сайн уухгүй, дутагдах