Зөвлөгөө №1

Зурагт заасан биеийн цэгүүд дээр бумба тавьж болно.
Зөвлөгөө №2

Бумба тавиулахаасаа өмнө та алчуураар нуруугаа сайтар арчуулах хэрэгтэй. Мөн халуун жин тавьж болно.
Зөвлөгөө №3

Бумба тавиулах зориулсан тос гэж байхгүй. Тиймээс та хүүхдийн тосыг бумба тавихдаа ашиглаж болно.
Зөвлөгөө №4

Шилэн аягаар бумба тавих нь хамгийн сайн. Та бумба тавихаасаа өмнө шилэн аягаа сайтар угааж, ариутгах хэрэгтэй.
Зөвлөгөө №5

Танд мөн хөвөн болон спирт хэрэгтэй.
Зөвлөгөө №6

Бага зэргийн спиртэд дүрсэн хөвөнгөө лаагаар асаагаарай.
Зөвлөгөө №7

Хөвөнгөө бумба тавих аяга дотроо 5-7 секунт байлга.
Зөвлөгөө №8

Энэ хугацаанд аяга дотор халах бөгөөд та зовиурласан хэсэгтээ бумбаа тавь.
Зөвлөгөө №9

Бумбыг хэт ойр тавьж болохгүй. Гурван хуруу орох зайтай бумба байршуул.
Зөвлөгөө №10

Хөвөнгөө заавал усанд хийж унтраах.
Зөвлөгөө №11

Бумба тавих хугацаа 15 минут. Удаан хугацаагаар тавих хориотой.
Зөвлөгөө 12

Бумба тавиулсаны дараа арьс хөхөрсөн байдаг. Уг толбо 3-7 хоногийн дотор арилдаг.
Зөвлөгөө №13

Бумба тавиулсаны дараа өөрийн арьсандаа тохирсон тос түрхээрэй.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл