“ДЦС IV” ТӨХК-ийн зуны ээлжит засварын зогсолтын ажил хийгдэж байна

Өвлийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Засварын зогсолтын энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд  72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөөд байна. Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах графикийг мөрдөн ажиллана.

Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засварын дээрх зогсолтыг таван жил тутамд мөрдөж, салбарын аюулгүй байдлыг хангадаг байна.

Эх сурвалж:Эрчим хүчний яам

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …