Цагаан хоол нь хувь хүний эрүүл мэндээс эхлээд эх дэлхийн оршин тогтнолд үзүүлэх ач тустай.
Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд:Долоо хоногт цагаан хоол идэх өдрийн тоог календарь дээрээ тэмдэглээрэй.
Эдгээр өдрүүдэд цагаан хоол хэрэглэхээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй.
-Өөрийн идэх дуртай, хийж чадах цагаан хоолны жагсаалт гаргаарай.
– Хэрэв та сайхан амттай цагаан хоол хийж чадах эсэхдээ эргэлзэж байвал цагаан хоолны жортой ном худалдан авч болно.
-Өөрийн болон гэр бүлийнхнийхээ дуртай хоолны жорд орох махны оронд төрөл бүрийн мах орлуулагч хийж бэлтгээрэй. Жишээлбэл та шар буурцгийн хатаасан уураг юмуу дүпүтэй цуйван хийж болно.