Автобусны эцсийн 11 зогсоолд амрах байр барина

Нийслэлийн Тээврийн газраас автобусны эцсийн 11 зогсоолд жолооч нарт зориулсан байгууламж барихаар төлөвлөжээ. Байгууламжуудыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд зураг төслийг нь боловсруулаад байгаа аж.

Жолооч нар шинэ байгууламжид ээлжээ хүлээлцэхээс гадна амарч, хооллох өрөөтэй болох юм байна. Мөн автобус угааж цэвэрлэх гарааштай байхаар тусгажээ. Нийслэлд автобусны 716 буудал байдгийн 65 нь эцсийн зогсоолтой юм байна. Одоогоор эцсийн зургаан зогсоол байгууламжтай аж. Тодруулбал, Нарангийн гол, Нисэх, Улиастай, Шархад, Баянхошуу, Дэнжийн мянгын эцсийн буудалд жолооч нарт зориулсан байгууламж барьж, ашиглалтад оруулжээ. Ирэх жилүүдэд эцсийн 65 зогсоолд үе шаттайгаар барилга байгууламж барих юм байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …