T.Prius маркийн автомашин онхолдож, бага насны хүүхэд нас баржээ

Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Харин  нийслэл хотын хувьд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байгаа билээ. Гэвч жолооч нар замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зам тээврийн осолд холбогдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна.

Мөн сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол ихээр гарч байна. Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдөр Төв аймагт явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар асфальтан замд “T.Alphard” маркийн автомашин явган зорчигч Б-г мөргөж, амь насыг нь хохироосон  байна. Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч гурван настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Иймд Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга соёлтой оролцохыг анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …