Сонгиноор хийж болох таны мэдэхгүй зүйлс

Хоолой өвдөлтөд сайн
Таны хоолой өвдөөд байвал 100гр усанд дөрвөн хэрчим сонгино хийж миксэрдээд элсэн чихэр хийгээд (чихэргүй хэрэглэвэл илүү үр дүнтэй)  хоолойгоо зайлах эсвэл уусны дараа нэг цагийн дараа үр дүн нь илт мэдрэгдэн гэсэн байна.

Хорхой шавьжны ул мөрийг цэвэрлэдэг
Хорхой шавьж шумуул зэрэгт хазуулсны дараагаар их загатнадаг. Энэ үед маажиж сорив үлдэхээс сэргийлж сонгиноор үрэх нь илүү үр дүнтэй юм байна. Гэхдээ таны биеээс сонгино үнэртэхийг санаарай.

Лак болон будагны үнэрийг уусгадаг
Бид гэртээ будагны ажил хийснээс болоод хэд хоног гэрээсээ холдох хэрэг гардаг. Тэгвэл ингэх боломжгүй ч айлууд бий. Сонгино нь
будаг лакны үнэрийг дардаг юм байна.Ингэхийн тулд сонгино зүсээд хийгээд хамгийн багадаа 3 цаг байлгаснаар будагны үнэр багасна.

Мах шарагч болон зуухыг сайн цэвэрлэнэ

Сонгино зүсэж тавиад хэдэн минутын зайтай шарагчаа арчвал толбо, түлэгдэлт сайн арилдаг байна.

Төмрийг өнгөлнө

Төмөр халбага, сэрээ болон металлыг сонгиноор эсвэл шүүсээр нь арчих нь өнгө оруулдаг байна.

Тайвшруулах

Стресстэй, бухимдалтай үедээ сонгино үнэрлэх нь тайвшруулж толгой тархи амраахад тус дэмтэй гэнэ.

Түлэгдсэн будааны амтыг арилгадаг

Та заримдаа хоол хийж байгаад будаагаа түлсэн бол сонгино хэрчээд будааныхаа түлэгдсэн хэсэгт тавьж жигнэх эсвэл битүү хэдэн минут байлгасны дараа таны будааны түлэнхий амт алга болно.

Өндөг шарах

Сонгиноо хэрчээд хамгийн том бүрхүүл хэсгийг үлдээгээд дотор талд нь өндөг хийж шарах нь их гоё болдог .

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …