“Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унажээ

Өчигдөр 15:40 цагийн орчимд “Пума Империал” зочид буудлын 17 давхраас цахилгаан шат унажээ. Уг цахилгаан шатаар найман иргэн сууж явсан байна. Тухайн найман иргэн  цахилгаан шатанд суухад даац хэтэрсэн гэх ямар нэгэн дохиолол дуугараагүй учраас доош буусан байна. Гэтэл цахилгаан шат 5-6 давхар орчмоос унаж эхэлжээ.

“Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой  630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шат байрлуулжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаан ирвэл зохих найман …