Э.Базаррагчаа, Б.Ичинхорлоо нар Азербайжаныг төлөөлөн ДАШТ-д барилдана

 “Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Азербайжан улсын тамирчдын нэрс тодорсны дотор Монголын гурван ч тамирчны нэр бий. Учир нь Монголын эмэгтэй жүдо бөхийн хөнгөн жингийн гурван тамирчин өнгөрсөн тавдугаар сард Азербайжаны жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулж тус улсын шигшээ багт ажиллаж байгаа. Тодруулбал, 48 кг жингийн тамирчин Э.Базаррагчаа, 52 кг жингийн тамирчин Б.Ичинхорлоо нар Азербайжаныг төлөөлж Будапештэд хүч үзэхээр болсон байна. Манай улсаас 48 кг жинд дэлхийн аварга М.Уранцэцэг, Казахстанаас олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг, Азербайжанаас Э.Базаррагчаа нар барилдана. Тэгвэл 52 кг-д манай улсаас Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бол Буянхишигийн Ичинхорлоо Азербайжаныг төлөөлж барилдах юм байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …