С.Батцэцэг:Аав маань намайг бурхны орноос хараад баярлаж байгаа байх

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол өнөөдөр хүртлээ. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг цол гардаж авсныхаа дараа сэтгэгдлээ илэрхийлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг “Өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг авсандаа маш их баяртай байна. Намайг чөлөөт бөхөд анх оруулсан Дондог багш бөхийн эрдмийг дэлхийн тавцанд хүргэхэд бүх зүйлээ зааж  өгсөн  Түвшин багшдаа баярлалаа. Шигшээ багийн багш Цэдэнсодном, Баттулга, Баярсайхан, Сүхбаатар,  Ууганбаяр багш нартаа маш их баярлалаа.

Монгол Улсын Засгийн газар,  Ерөнхийлөгчийн тамгын газар, Чөлөөт бөхийн удирдлага, Хилчин спорт хороо,Хил хамгаалах ерөнхий газар, Чөлөөт бөхийн удирдлага хамт олон болон биднийг байнга дэмждэг компаниуддаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Намайг Өдий зэрэгтээ сайн хүн болгож  өсгөж хүмүүжүүлсэн хайртай гэр бүлийнхэндээ маш их  баярлалаа гэж хэлмээр байна.

Өнөөдрийн байдлаар бол амжилтандаа бага зэргийн чамлалттай байгаа.Цаашдаа өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ биелүүлэхийн тулд хичээж маш их хөдөлмөрлөх болно. Хамгийн ойрын зорилго бол 2018 оны тэмцээнүүд, 2019 оноос  олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдэд сайн бэлдэх болно. Шигшээ багт орохгүй гэдэг дээр шалтгааныг тодорхой хэлсэн.Анх шигшээ багт орж байхдаа цалин аваад маш их урам авч байсан.Түүнтэй адил залуу үеийнхэн маань ч бас тийм зүйлийг мэдрээсэй гэж бодсон.

Даваа гарагийн өглөө сэрээд утсаа нээгээд  хартал олон дуудлага ирсэн байсан. Мессеж ирээд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан яаралтай ирээрэй гэж хэлсэн. Хамгийн түрүүнд би аавынхаа тухай бодсон.
Аав маань маш сайн хүн, ховор хүн. Аав маань бурхны орноос намайг  хараад баярлаж байгаа байх. Хилийн цэргийн хамт олондоо их баярлаж явдаг.  Намайг хөдөлмөрийн баатар болоход хилийн цэрэг даяараа  бүгд сэтгэлээсээ баярлаж, баярыг маань хуваалцаж байгаа хамт олондоо баярлалаа”гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …