Сэрэмжлүүлэг : Нэг настай хүүхэд жорлонд унаж нас баржээ

Эцэг эхийн хараа хяналт сул байснаас болж бага насны  хүүхэд зам тээврийн осол болон бусад төрлийн осолд орж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна.  Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 14:24 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /1 нас 4 сартай, эмэгтэй/ хүүхэд жорлонд унаж нас барсан тул цогцсыг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг  цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …