Залуучуудын ДАШТ-ээс Э.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ

Финляндын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр 66 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ.

Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор дийлдсэн. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн юм.

Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсанаар дагах барилдаан гарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд тэрбээр энэ жилийн Тайжуны Азийн АШТ-д ялагдаж байсан Ираны Амирхоссейн Али Хоссейнитэй даагаа нэхэж 6:4-өөр ялснаар Тамперегээс Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авлаа.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …