С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш нээлттэй болно

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн , дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг хэрэгт  холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  гэм буруутай хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон билээ.

Энэ хэргийг маргааш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй хэлэлцэхийг хүссэн. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан хэргийг нээлттэй шүүхийг хүссэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …