Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг ирэх бямба гарагт цэвэрлэнэ

Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, БХИС-ийн 1000 оюутан цэрэг оролцоно.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад тус дүүргийн Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд  цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм байна. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …