Жуулчдад зориулсан самбарыг автобусны буудлуудад байршуулж байна

Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход  чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах  асуудал тулгардаг.

Энэ бэрхшээлээс гаргахын тулд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газраас жуулчид ихээр зорчдог гудамж, чиглэлийн дагуух автобусны зогсоолын мэдээллийн самбарт  жуулчдад зориулан автобусаар зорчих маршрут, чиглэлийг галиглан  хөрвүүлж, байршуулах ажлыг эхлүүлээд байна. Жуулчид нь тус мэдээллийн самбараас аль чиглэлд ямар автобусаар зорчиж болохтой танилцан, Нийслэл хотоор саадгүй аялах боломжтой болох юм байна.

Энэ жил Энхтайваны өргөн чөлөө болон Зайсан, 120 мянгат орчмын нийт 17 зогсоолыг жуулчдад зориулсан зогсоолоор сонгон, дээрх мэдээллийг байршуулахаар болжээ. Одоогоор МУБИС,  Ионсей эмнэлэг, Хөдөлмөрийн яам, Бөхийн өргөө, Улсын их дэлгүүр, Энхтайван найрамдлын ордон, Санктпетербург, Төв номын сан, Баянгол зочид буудал,120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Оргил рашаан сувилал, Гэрэлт хотхон /Зайсанд/, Лаборатори /Зайсанд/, Мөнгөн Завъяагийн автобусны зогсоолд мэдээллийг байршуулжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …