С.Зоригийн хэргийн шүүх хурлыг хаалттай хийхээр боллоо

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал эхэллээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасны дагуу шүүх  хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцээд

шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, шүүх хурал хаалттай горимд шилжлээ. Мөн шүүх хуралдааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдэд шүүх хурлын шийдвэрлэлтийн хэсгийг сурвалжлах боломжтойг мэдэгдээд, шүүх танхимаас гаргалаа.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …