Элэгний вирусын шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 15-ныг дуустал бүртгэнэ

Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” төв элэгний В, С вирусын шинжилгээ, эмчилгээ, оношилгоог үнэгүй хийх талаар өнгөрөгч мягмар гаригт мэдээлэл хийсэн. Тус төв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд С вирус тоолох шинжилгээг үнэгүй хийлгэх ба В вирусын эмчилгээнд уух Теноповер, С вирусын Хиспинат эмийг нэг сар үнэгүй уух юм байна. Харин дараагийн саруудад Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй үнээр худалдах аж. С вирусын Хипсинат эм 210 мянгаар худалдаалагдаж байгаа бөгөөд 140 мянган төгрөгөөр авч 3-6 сар хэрэглэж болох юм байна. Мөн Теноповер эмийг зургаан мянган төгрөгөөр авч хугацаа харгалзахгүйгээр уух боломжтой аж.

Уг эмчилгээ оношилгоонд нас, хүйс хязгаарлахгүйгээр хамрагдах боломжтой. Мөн шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 15-ныг дуустал бүртгэх юм байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …