Ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлэв

Баянгол дүүргийн Вокзалын арын автобусны буудал дээр ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлжээ. Тодруулбал энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нар тус дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Мөн албаныхан ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

 


Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …