“Даншиг”наадмаар 300 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Наадам энэ сарын05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон зохион байгуулагдана.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр цагдаагийн байгууллагын  300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, оюутан цагдаа 30, морьт эргүүл дөрөв, 20 машинтайгаар иргэдийн аюулгүй байдлыг ханган, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм байна.

Даншиг наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, гадаадын жуулчид, иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …