Төв цэнгэлдэх хүрээлэнд соёмбот тугийг заллаа

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна. Нээлтийн ёслолтой холбогдуулж, Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт заллаа.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэллээ. Энэ үеэрээ “Даншиг наадамд сүсэгтэн олон ихээр оролцохын зэрэгцээ Моногл туургатны төлөөлөл гадаадаас хүрэлцэн ирсэд бахдалтай байна.

Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Онцлоход, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн мэдээллээр “Даншиг наадам- хүрээ цам 2017” наадмыг үзэж, сонирхохоор гадаадаас 3000 орчим жуулчин хүрэлцэн ирсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …