
Увс аймгийн Тариалан суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн 13:27 цагт тус сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т Тарвагатай багийн “Оорог” гэдэг газар 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэв.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл