АТГ-аас хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ.Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 11 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 94 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …