“Ц.Сандуй даргын туслахыг баривчлаагүй” гэв

НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн туслах А.Ганбаатар гэдэг хүнийг АТГ баривчиллаа гэсэн мэдээлэл зарим хэвлэлд өнөөдөр нийтлэгджээ. Уг мэдээлэлд “Алдарт 60 тэрбумын хэрэгт ахиц гарсан бололтой. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ. Түүнээс 60 тэрбумын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн аж. 2014 оноос эхлэлтэй уг хэрэг өнгөрөгч 2016 оноос олон нийтэд ил болж дуулиан тарьж, тус бичлэгт А.Ганбаатар орсон нь ил болсон” хэмээн тодотгосон байгаа юм.

Тиймээс энэ асуудлаар бид НИТХ-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Ц.Сандуй даргад А.Ганбаатар гэдэг туслах байдаггүй. Ийм баривчилгаа ч огт болоогүй” гэв.

Санал болгох мэдээ

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд …