Налайх дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа аж.

Малын гоц халдварт хорт салт халуурал өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бөгөөд одоогоор өвчний улмаас нэмж мал хорогдоогүй байна. Хорт салст халуурал өвчний улмаас нэг өрхийн нэг үхрийг устгалд оруулжээ. Өвчний голомт гарсан айлд 15 үхэр, 63 адуу байдаг. Тэр айл нь өөрөө хашаандаа худагтай. Айлын хашаа хороо, малын зэлийг ариутгаж, малд үзлэг хийж байгаа аж.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …