Ургац хураах эхний ээлжийн оюутнууд ажилдаа гарлаа

images Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөл­мөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Намрын ажил” төслийг эхлүүлэн оюутнуудыг цалинтай ургац хураалтын ажилд дайчилхаар болсон.

Тэгвэл төслийн эхний ээлжийн 103 оюутан өчигдөр намрын ургац хураалтын ажилд гарсан байна. Оюутнууд хоёр долоо хоногийн хуга­цаанд ургац хураахад  ажил олгогч газар тариалангийн компаниуд тэднийг байр, хоолоор хангахын сацуу өдрийн 20 мянган төг­­рөгийн  цалин олгох юм. Мөн тухайн оюутан хүсвэл ца­лин­тайгаа дүй­цэхүйц хэм­жээний ногоо авч болох ажээ.

Харин хичээлийн хувьд оюутнуудыг ургац ху­раалтын ажилд оролцсоны дараа нө­хөж оруулахаар зохицуулсан байна.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …