“Оюутан цэрэг” энэ сарын 13-нд тангараг өргөнө

“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа. Энэ хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ.

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтад суусан байна. Түүний дараа мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагдсан  байна. Энэ хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, тангараг өргөсөн байдаг юм байна. Харин энэ жилийн “Оюутан цэрэг”  энэ сарын 13-нд тангараг өргөнө.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …