Сансарын аюулгүйн тойргийн замыг түр хязгаарлана

Баянзүрх дүүрэгт нэгэн шинэ гүүрэн гарц тун удахгүй ашиглалтад орно Ачаалал ихтэй энэ уулзварт явган хүмүүст зориулсан гүүрэн гарц шинээр барьж байгаа юм.

Гүүрэн гарцыг барьж байгуулж буйтай холбоотойгоор өнөө оройноос эхлэн түр хугацаагаар зам хаахаар болсныг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Наймдугаар сарын 09-ний 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлан гүүрийн дам нурууны угсралтын ажил хийхээр болжээ. Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу .

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …