Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өчигдөр өмгөөлөгч, хуульч, Ц.Баасандорж хэвлэлийн хурал хийхдээ гэрчийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг тавьсан. Харин өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан нэвтэрчээ. Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр саатуулагдаад буй залуусын ар гэрийнхэн АТГ-ын үүдэнд 13:00 цагаас мэдээлэл хийх юм байна.