Бие засах нь бидний өдөр бүр хийдэг, амьдралын маань нэг хэсэг ба зарим үед бид үүнийг тийм ч их хайхардаггүй. Бидний мэдэхгүй нэг зүйл гэвэл өдөрт хэдэн удаа бие засаж байгаагаа ажиглан өөрийн эрүүл мэндийг мэдэх явдал юм.24 цагийн турш хүн ойролцоогоор 6-8 удаа бие засдаг байна. Зарим шалтгаанаас болж энгийн шээс ялгаруулалтанд өөрчлөлт орж болдог. Энэ нь их хэмжээний шингэн уух, эсвэл хэрэглэж байгаа эм зэргээс ч болж болно.Эдгээрээс өөр шалтгаанаар шээс ялгаралт нэмэгдэх нь эрүүл мэндийн асуудал болох давсагны халдвар, түрүү булчирхайн асуудлууд, зүрхний байдал, хөл хавагнах мөн шээсний замын халдварт өвчний шинж тэмдэг болдог байна.Хэрэв таны өдөрт ялгаруулж буй шээс хэвийн хэмжээнээс(6-8удаа 24цагт) ямар нэг шалтгаангүйгээр их байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр өвчнийг эртмэдэж биеийн бусад хэсэгт тарахаас өмнө эмчлэх нь ямар нэг эрүүл мэндийн асуудалд өртөхөөс сэргийлнэ.
solongonews.mn