Ж.Бадамбазар:Тухайн иргэний өөрийнх нь гарын үсэгтэй баримт нь байгаа

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч Ж.Бадамбазар “ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв бол Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газар нутаг. Тухайн хориотой бүсээр анхаарал болгоомжтой зорчихыг иргэдэд үргэлж урьдчилан сэргийлэх байдлаар сануулга өгдөг. Тэсэрч дэлбэрээгүй сум олдсон тохиолдолд зэвсэгт хүчинд хүлээлгэж өгөх, яаралтай хандах зэрэг зааврыг танилцуулдаг юм.

Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багт иргэн  Н тэсрэх зүйлд өртөж нас барсан. Нас барсан иргэнийх нь буруу. Иргэн болгон сануулга анхааруулгын хуудастай танилцаж гарын үсэг зурдаг. Тухайн иргэний өөрийнх нь гарын үсэгтэй баримт нь  байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.Өнгөрсөн онд Төв аймгийн Аргалант болон Алтанбулаг сумын иргэдийг тухайн газар нутгаас нүүлгэх засаг даргын захирамж гарсан. Гэвч иргэд нүүхгүй  юм байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …