Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг  байна хэмээн мэдээллээ.  Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь   нөлөөлсөн аж. Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 53,1 мянган төгрөгөөр өссөн байна. Хүнсний бус бараа үйлчилгээ болон бусад зарлага 45,3 мянган төгрөгөөр өссөний улмаас өрхийн зарлага нэмэгдсэн гэсэн судалгаа Статистикийн хороо гаргасан байна.

Мөн нийт өрхийн 12 хувь буюу 105,5 мянга нь 300,0 мянгаас доош, 16,8 хувь болох 147,6 мянга нь 300,0-500,0 мянган төгрөг, 32 хувь болох 288,2 мянган өрх 500,0-900,0 мянган төгрөгийн орлоготой байгаа бол 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой нь 50 мянган өрх байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …