Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4,918 орон сууцны үнийг хамруулсан байна. Тодруулбал, долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна. Үүнд, тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь нөлөөлжээ.
Харин байрны гэрчилгээ нь гараагүй бол шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 7 дугаар сарын байдлаар 2,022,000 төгрөг болж өмнөх сараас 0.71 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.56 хувиар тус тус буурсан бөгөөд Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Мөн хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 7 дугаар сарын байдлаар 72,698,000 төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар тус тус буурсан байна.