Нялхсын эндэгдэл 32.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний долоон сард 41977 эх амаржиж, 42245 хүүхэд мэндэлжээ. Өнгөрсөн оны энэ үеэс амаржсан эх 3629 буюу 8.2 хувиар, төрсөн хүүхэд 3571 буюу 7.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Сүүлийн таван жилийн долоодугаар сард хамгийн олон буюу 7170 хүүхэд мэндэлсэн байна. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний долоон сард 604 болж, өмнөх оны энэ үеэс 295 (32.8%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 354 (32.9%)-өөр буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны эхний долоон сард 14 болж, өмнөх оны мөн үеэс зургаан хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс зургаан хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны долдугаар сард 11 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 14 болж, гурван хүүхдээр буурсан байна.

Эхийн эндэгдэл 2017 оны эхний долоон сард 10 болж, өмнөх оны мөн үеэс 16 (61.5%)-гаар буурлаа. Харин 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2017 оны эхний долоон сард 23.7 болж, өмнөх оны мөн үеэс 33.1-ээр буурчээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …