Богдхан уулын ойг цэвэрлэх шаардлагатай талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уулын ойн талбайн 98.8 хувь нь байгалийн, 0.1 хувь нь таримал, 1.1 хувь нь сөөг торлог аж. Ойгоор бүрхэгдээгүй талбайнх нь 8.4 хувь буюу 241 га-г шатсан ой эзэлдэг юм байна. Түүнчлэн ойн сангийнх нь 76 хувь хөгширсөн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн бөгөөд хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд илт олширсон байна.
Богдхан ууланд хамгийн сүүлд 2013, 2014 онд цэвэрлэгээ хийжээ. Түүнээс хойш цэвэрлээгүй гурван жил болсон. Иймээс тул нэн даруй цэвэрлэх асуудлыг захиргааныхан БОАЖЯ-нд тавьжээ.