Есөн давхараас үсэрсэн хоёр охин сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна

Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Есөн давхараас үсэрсэн охид амьд байгаа гэнэ. Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа хорлохыг завдсан охид бага насны охид байсан гэх мэдээлэл байна.Хэргийн газар Онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан. Чухам ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлохыг завдсаныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …