Багш нарын шаардлагыг үл тоовол есдүгээр сарын 1-нээс хугацаагүй ажил хаялт зарлана

Өнөөдөр багш нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Өнөөдрийн энэ хэвлэлийн баг хуралд багш нарын цалин нэмэх түр хорооны гишүүд, зохицуулагч болон багш нарын төлөөл хүрэлцэн иржээ. Уг хурал зохион байгуулж байгаагийн гол шалтгаан нь цалингаа нэмүүлэх үндсэн зорилгын хүрээнд тэд түр хороо байгуулаад буй. Энэхүү түр хороо нь улсын хэмжээнд энэхүү цалин нэмүүлэх шаардлагад хүргүүлэхээр нэгдсэн 32 мянган багш нарыг төлөөлөн шаардах бичгийн өнөөдөр Засгийн газрын ордонд хүргэхээр ирсэн гэв.

Тэд хэлэхдээ: Өнөөдөр бид та бүхэнд түр хорооны үйл ажиллагаа, Засгийн газарт цалин нэмүүлэх шаардлага хүргүүлэх тухай , багш нарын өнөөгийн бодит байдлын жишээг танилцуулах болно гэсэн юм.Цалингаа нэмүүлэх багш нарын түр хөдөлгөөн анх миний пост бичсэний дагуу манай багш нарын группд 20-30 мянган багш нар нэгдэж чадсан. Бид өнөөдрийн хүртэл аймаг бүрт цалин нэмүүлэх түр хороогоо байгуулан ажиллаж байна. Өнөөдрөөс тэмцлийн үйл ажиллагаа эхэлж байна. Бид Засгийн газарт гурван шаардлага хүргүүлж байна. Үүнд:

  1. Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг энэ оны есдүгээр сарын 1-ны өдөрт багтаан 1,600,000 хүргэж нэмэх.
  2. Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бодит байлгах. Багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд оруулж, нийгмийн болон эрхзүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх. Багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгон мөрдөх.
  3. Боловсролыг чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор багшийн цалинг доод тал нь 3500 ам долларт дүйцэх хэмжээнд 2020 он хүртэл нэмэх. Багшийн цалинг хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулан хэрэгжүүлэх.

Энэхүү шаардлагын хариуг энэ оны наймдугаар сарын 24-ны өдөрт багтаан албан ёсоор Багшийн цалин нэмүүлэх түр хороонд ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагыг үл тоож ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд энэ оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр болох есөн сарын 1-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаях хүртэл тэмцэлийн хурц хэлбэрт шилжих болно гэв.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …