Сэтгэл гутрал гэж юу вэ

Ихэнх хүмүүс уйтгарлаж, гунигласан мэдрэмжээ илэрхийлэхдээ сэтгэлээр гутарч байна гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ мэдрэмж нь хэдэн цагаар хэдэн өдөр үргэлжлэх ба хүмүүс өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулах чадвартай байдаг. Сэтгэл гутралын үед уйтгар гуниг маү хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь сэтгэл гутралд орсон хүмүүсийн ажил, амьдрал, гэр бүлд тааламжгүй байдлыг бий болгодог.

Сэтгэл хөдлөлийн талаас:

-Сэтгэл хөдлөл аажмаар буурах

-Идэвх сонирхолгүй, баяр баясгалангүй болох

-Итгэлгүй, горьдлого тасрах

-Арчаагүй дорой болох

-Өөрийгөө буруутгах, дорд үзэх

-Өөрийгөө гэм буруутай гэж бодох ,буруутай мэт  сөрөг хандлага гаргах

-Анхаарал сулрах, тогтоох чадвар буурах

Бие махбодийн талаас:

-Хөдөлгөөн удааршрах

-Амархан ядрах, бие сульдах

-Зүрх дэлсэх, өтгөн хатах

-Нойр хямрах

-Хоолны дур өөрчлөгдөх -Жин буурах, ихсэх

Нөлөөлөх хүчин зүйл:

-Үхэл хагацал тохиолдох

-Гэр бүл хоорондын маргаан

-Ажилгүйдэл

-Нүүх шилжих

-Санхүүгийн бэрхшээл

-Улирал солигдох

-Архаг өвчнүүд зэрэг нь сэтгэл гутралд нөлөөлдөг байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …