Багш нар цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломж байгаа юу

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, сургууль, цэцэрлэг сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэхүү ажилтай зэрэгцэн  сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж  байгаа билээ. Тэд “Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй  гэсэн ч энэ  цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна. Нэмэгдэл  цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. Үе үеийн засгийн газарт бид нар хууртсаар  ирсэн. Сонгуулийн ажилд багш нар л явдаг шүү дээ. Харин сүүлийн сонгуулиар цалингаа аваагүй. Ийм асуудлууд зөндөө байхад жижиг сажиг асуудлаар хуураад  байхгүй” гэдгийг тодотгож байсан юм. Мөн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн долоон хоногт  Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг Засгийн газар  болон холбогдох яам арга хэмжээ авахгүй бол  сургууль, цэцэрлэгийн багш нар  2017-2018 оны хичээлийн жилийн нээлтээ хийхгүй,  ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм.

Ямартай ч багш нарын төлөөлөл өөрсдийн байр сууриа ийнхүү нэлээд хатуухан илэрхийлсэн. Харин нөгөө талд эрх баригчид тэдний шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгоно гэдэг тун эргэлзээтэй. Учир манай улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт  хамрагдсанаар төсвийн сахилга батыг сайтар хангах даалгавар авч, үүнийгээ ч гайгүй сайн биелүүлж байгаа. Харин уг хөтөлбөрийн хүрээнд цалин, тэтгэвэр нэмэх ямар ч боломж байхгүй.  Өөрөөр хэлбэл  эдийн засаг сайжиртал цалин нэмэх боломжгүй гэсэн үг юм.

 Харин багш нарын хувьд заавал цалингаа нэмүүлнэ  гэж байгаа. Хэрэв цалин нэмэх асуудал шийдэхгүй бол ажил хаялт  зарлана гэсэн. Энэ хичээлийн шинэ жил  их л чимээ шуугиантай эхлэх бололтой.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …