Ц.Сандуйг огцруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэв

НИТХ дахь МАН-ын бүлгээс Ц.Сандуйг огцруулах тухай өргөх бичиг бариад байгаа билээ. Улмаар өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, тус бүлгийн 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун уг асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.Тэрээр “Манай бүлэг 34 төлөөлөгчтэй. Гарын үсэг зурсан гишүүдийн 16 болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгээд ч НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. “60 тэрбум” төгрөг босгох тухай ярьсан бичлэгийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Дуусаагүй байгаа.Энэ асуудал нам дээр шийдэгдээгүй. Өнгөрсөн 7 хоногт намын  Удирдах зөвлөл хуралдсан. Тус хурлаар хариуцлага тооцох асуудал байхгүй. Их хурал хуралдах хүртэл энэ талаар шийдвэр гаргахгүй. Ямар нэг асуудлыг эцэслэж шийдэгүй байхад сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. АН бүлгийн хийсэн мэдэгдлийг үзсэн. АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …