Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 76 жолоочийг саатуулж хариуцлага тооцжээ

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 535 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 19, 20-нд хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 374 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 19 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Нийт гэмтэж бэртсэн хүний дөрөв нь 0-10 насны хүүхэд байсан аж. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 76 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …